За өмнө нь сүр зарлаад хэлэхгүй нуугаад байсан нууцаа задлах цаг боллоо. Өмнөх бичлэгийг минь уншсан бол 10 гэсэн дугаартай нэг хийсэн зүйлээ бичилгүй үлдээснийг санаж байгаа байх. Тэр юу байсан бэ гэвэл хайртай эхнэрээ өөрийхөө дэргэд авчирч, өөртэйгөө ижил мэргэжлээр суралцах боломж бүрдүүлэх байсан билээ.
Баяртай мэдээ дуулгахад энэ ажил маань бүтэмжтэй болж одоо сайхан эхнэртэйгээ хамт, аз жаргалтай өдрүүдэд хөлчүүхэн явж байна даа. Энд архи дарс ярьсангүй шүү. Санасан сэтгэл, хүлээсэн учрал гээд сайхан бүхэнд мансуураад, газар дээр алхаж яваа эсвэл тэнгэр дээгүүр нисэч яваагийн алин болох...
2011-3-2
За блогийн таньдаг болоод таньдаггүй бүх найзууддаа хожимдсон ч гэсэн шинэ оний мэнд хүргэе.

Ойрд нээж хараагүй энэ муу блогийн хуудаснууд маань жаахан гандаа юу даа. Өнөөдрөөс эхлээд өдөр бүр нээж салхи оруулж байх болохоор өнгө зүс нэмнэ гэж найдхаас.
     Би нэг их сүрхий салах ёс энэ тэр болоод л, ажилдаа улайраад л байсан хирнээ 2010 онд тавьсан зорилгоо биелүүлж чадсангүй ээ. Гэхдээ яахав бас ч зүгээр суугаагүй дээ гэж голоо зогоож байна. Ямартай ч өнгөрдөг жилд ер нь юу хийв, юуг онов, юун дээр алдав гээд дүгнээд нэг бичмээр санагдлаа.
     2010 он
/
Ямарч л байсан зүгээр суусангүй/
Хийсэн ...
2011-1-12
Арай том нэр өгчихвүү дээ. За ямартай ч хааяа ч болов миний блогоор шагайж бичлэгийг минь уншиж байсан, яг одоо энэ бичлэгийг уншиж байгаа хүмүүсд баярлалаа гэж хэлье. Бас миний орж унших дуртай блогуудын блоггеруудад ойрдоо бичлэгүүдийг чинь уншиж, сэтгэгдэл үлдээж амжихгүй байж магадгүй шүү гэж хэлье.  Эцэст нь блогмн.нэт-дээ блог бичих, блог унших гэдэг нь сайхан ажлаа ойрын өдрүүдэд түр орхихоор шийдсэнээ хэлье. Учир нь сайхан зүйлд хэтэрхий татагдаад үндсэн зорилгоосоо хазайх гээд байх шиг байна. Яг л Одиссей шулмын арал дээр 3 жилээ үрдэг шиг. Би гэхдээ блогмн-ийг шулмын арал гэж хэлж ба...
2010-10-25
Бүгд сайн байцгаана уу. Би Майдар ахтай ярьж суугаад та бүгдээсээ нэг зүйл асуумаар санагдлаа. Ер нь хүмүүс эх оронч үзлийн талаар, эх орноо аварч үлдэхийн тулд, харь улсын далд явуулгад уусахгүйн тулд хэл соёлоо дээдэлж, үр ачдаа өвлүүлэн үлдээх хэрэгтэй гэж олон хүн бичжээ. Магадгүй яг одоо ч бичсээр л байгаа байх. Гэхдээ миний санахад тэр бичлэгүүдийг бичиж байгаа эрхэм блогчин та өөрөө ч хэл соёлоо дээдлэхгүй байх шиг. Бичсэн бичлэгүүд, үлдээсэн сэтгэгдэлүүд, энэ БлогМн гэх айлын хаа сайгүй л хаанаас гаралтай нь үл ойлгогдох, ихэнхдээ урд хөршийнхний хэлтэй ойролцоо дуудагдахаар аялгатай ү...
2010-10-20
Яруу найрагч Ц. Хулангийн бас нэгэн шүлгийг оруулахаар шийдлээ. Нэрнээс нь авхуулаад хольж солих асуудал гаргасан байж магадгүй шүү. Тийм бол залруулж өгөөрэй. Учир нь бас л 9 жилийн өмнө цээжилж байсан. Одоо бол цээжилж байсан номных нь нэрийг ч санадаггүй тийм нэг шүлэг.

Миний залуу нас бардамхан байтугай

Сайхнаас сайхан ганц шүлэг чихрийн цааснаа биччихээд
Салхинд гэнэт алдчих мэт араас чинь би гүйнэм
Залуу нас минь халуухан үе минь түр хүлээ
Задгай инээд илхэн сэтгэл минь яльгүйхэн хүлээ

Залуу юм даа алдах л байлгүй гэж
Занаж анаж хэн нэг нь дэмий үг чулуудна
Заамдаж аваад дайснаа гэнэт өрөвдөх ...
2010-10-19
Аая. Хэтэрхий сүртэй гарчигтай болчих шиг боллоо. Болор цомын эзэн тэр ауга хүн миний энэ утгагүй голцүү бичлэгүүдээс бүтсэн, уйтгартай блогийг хэзээ ч олж уншихгүй гэдэгт би бараг л бүрэн итгэлтэй байна. Гэхдээ л тэр хүнд хэлэх, ядаж л зориулж бичих цөөн хэдэн үгс байна.
             Хулан эгчээ. Би нэг их сүртэй яруу найрагч зохиолч хүн бишээ. Зүгээр л уйдахдаа, догдлохдоо, бас хааяахан гуниглахдаа хэдэн мөр татлахаас хэтэрч үзээгүй нэгэн. Гэхдээ л шүлэг, яруу найраг гэгч энэ ауга том, сүрдэм, бишрэм сайхан ертөнцөд анх хөл тавихдаа таны л шүлгүүдтэй анх учирсан. Есөн жилийн өмнө долдугаар а...
2010-10-18
Энэ үнэхээр гоё дуу болжээ. Аялгуу нь ч тэр үг нь ч тэр.  Клип нь ч бас таалагдлаа. Яг надад зориулсан юм шиг. Яг л бидний үеийн залуусыг хийж бүтээхийг уриалан дуудах шиг...
Яг одоо
2010-10-18
Хэд хоногийн өмнө бичсэн бичлэгээ эргэж харлаа. Нэг тийм аргаа олж ядсан, өөрийгөө өрөвдөж, бусдаар өрөвдүүлэхийг хүссэн хүний хэлдэг үгс шиг санагдлаа. Би одоохондоо хайртдаа ийм блог нээсэн гэж хэлээгүй л байгаа. Хэзээ нэгэн цагт энэ талаар тэр минь мэдэж, бичсэн зүйлсийг минь унших нь гарцаагүй. Хайрт минь чи энэ үгсийг яг одоо уншиж байж ч магадгүй. Тиймээс би өнөөдрөөс эхлэн өөртөө илүү итгэлтэй, хүч чадалтай, өмнөө тавьсан зорилгынхоон төлөө тууштай тэмцэгч тийм нэгэн болохоор шийдлээ. Санасны зоргоор тийм болох амархан биш байх л даа. Ямартай ч ганцаардаж, өөрийгөө өрөвдсөн дорой нэгэн ...
2010-10-17
Яг одоо шөнийн 1цаг 40 минут болж байна. Хайрын тухай уянгалаг дуу сонсоод, оройжин утсаар ярилцсан хайртыхаан уянгалаг намуухан дууг, үе үехэн дүрсгүй нь аргагүй ход ход хөхрөх охиныхоон өхөөрдөм танхил дууг сэтгэлдээ ургуулж сууна. Яг л энэ үед далавчтай байсан ч болоосой гэж туйлаас их хүсэж байна. Хайртай эхнэрээ, энхрий үрээ ядаж ганц ч удаа болов тэврэх хүсэл ямар их оргилж байна гээ. Цагийн зүүтэй уралдан цохилох зүрх минь тэднийхээ тухай бодохоор булгилан догдлох юм.
Эрдмийн их аяныг зорин хилийн дээс алхаад 47 хоногийг ардаа үджээ. Өдөр бүр л утсаан ярьж, хажуугаар нь толгой өндийх за...
2010-10-14
За өнөөдөр өөрийхөө ажил хэрэгт тус болохоор бичлэг оруулахаар шийдлээ. Ингэвэл асуудлаа зохицуулахад ч дөхөм байх гэж бодлоо. За гол асуудалдаа оръё. Өмнө нь, урьд хожид, хэзээ ч яахав дээ Partial differential equation гэдэг хичээл үзэж байсан хүн байна уу? Ер нь Numerical analysis -ийг мэдэх хүн байна уу? Энэ талаар гайгүй монгол хэл дээр бичигдсэн, эсвэл орчуулагдсан номтой хүн байна уу? Олж өгч туслаач. Надад маш их хэрэгтэй байна. За за эрхэм блогерууддаа найдаж байгаа шүү.
...
2010-10-13
idiomatic-dormant