2010-10-17
Сонин бодол
Хэд хоногийн өмнө бичсэн бичлэгээ эргэж харлаа. Нэг тийм аргаа олж ядсан, өөрийгөө өрөвдөж, бусдаар өрөвдүүлэхийг хүссэн хүний хэлдэг үгс шиг санагдлаа. Би одоохондоо хайртдаа ийм блог нээсэн гэж хэлээгүй л байгаа. Хэзээ нэгэн цагт энэ талаар тэр минь мэдэж, бичсэн зүйлсийг минь унших нь гарцаагүй. Хайрт минь чи энэ үгсийг яг одоо уншиж байж ч магадгүй. Тиймээс би өнөөдрөөс эхлэн өөртөө илүү итгэлтэй, хүч чадалтай, өмнөө тавьсан зорилгынхоон төлөө тууштай тэмцэгч тийм нэгэн болохоор шийдлээ. Санасны зоргоор тийм болох амархан биш байх л даа. Ямартай ч ганцаардаж, өөрийгөө өрөвдсөн дорой нэгэн болсноос, хүрч чадахгүй ч хамаагүй өөрийхөөн төсөөлсөн тэр л ирээдүйнхээн төлөө тэмцэгч байсан нь дээр биз. Хайрт минь жилийн дараа уулзнаа хоёулаа. Тэр үедээ чамдаа энэ бүх бичсэн зүйлсээ үзүүлэх болно оо. Тэвчээртэй хүлээж байгаарай.
Бичсэн: StarLight | цаг: 14:16 | Бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Баяраллаа Төрболдоо. Би ч гэсэн хэлэхгүй гэж бодож байгаа. Жилийн дараа өөр дээрээ авчрах төлөвлөгөөтэй байгаа юм. Дэргэдээ авчирсан хойноо л хэлнэ гэж төвөлөж байна даа. Харин намайг хэлэхгүй л бол миний хайрт өөрөө олж уншихгүй байхаа. Ийм сайтуудаар нэг их ороод байдаггүй юм.
Бичсэн: StarLight цаг: 14:38, 2010-10-17 | Холбоос | |


Тиймээ наад санаа чинь зөв шүү. Зорилготой урагшаагаа тэмүүлсэн, эрч хүчтэй байх нь залуус бидний хамгийн чухал зүйлийн нэг гэж бодож байна. Хайртдаа хэлэлгүй л байсан дээр байх өөрөө олоод уншвал их гоё байх байхаа. Амжилт гоё шүү
Бичсэн: Turbold цаг: 14:35, 2010-10-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax