Яруу найрагч Ц. Хулангийн бас нэгэн шүлгийг оруулахаар шийдлээ. Нэрнээс нь авхуулаад хольж солих асуудал гаргасан байж магадгүй шүү. Тийм бол залруулж өгөөрэй. Учир нь бас л 9 жилийн өмнө цээжилж байсан. Одоо бол цээжилж байсан номных нь нэрийг ч санадаггүй тийм нэг шүлэг.

Миний залуу нас бардамхан байтугай

Сайхнаас сайхан ганц шүлэг чихрийн цааснаа биччихээд
Салхинд гэнэт алдчих мэт араас чинь би гүйнэм
Залуу нас минь халуухан үе минь түр хүлээ
Задгай инээд илхэн сэтгэл минь яльгүйхэн хүлээ

Залуу юм даа алдах л байлгүй гэж
Занаж анаж хэн нэг нь дэмий үг чулуудна
Заамдаж аваад дайснаа гэнэт өрөвдөх ...
2010-10-19
Аая. Хэтэрхий сүртэй гарчигтай болчих шиг боллоо. Болор цомын эзэн тэр ауга хүн миний энэ утгагүй голцүү бичлэгүүдээс бүтсэн, уйтгартай блогийг хэзээ ч олж уншихгүй гэдэгт би бараг л бүрэн итгэлтэй байна. Гэхдээ л тэр хүнд хэлэх, ядаж л зориулж бичих цөөн хэдэн үгс байна.
             Хулан эгчээ. Би нэг их сүртэй яруу найрагч зохиолч хүн бишээ. Зүгээр л уйдахдаа, догдлохдоо, бас хааяахан гуниглахдаа хэдэн мөр татлахаас хэтэрч үзээгүй нэгэн. Гэхдээ л шүлэг, яруу найраг гэгч энэ ауга том, сүрдэм, бишрэм сайхан ертөнцөд анх хөл тавихдаа таны л шүлгүүдтэй анх учирсан. Есөн жилийн өмнө долдугаар а...
2010-10-18
Санаж байна чамайгаа санаж байна
Санаж байна гэж тэнгэрийн одноос олон хэллээ ч цөөдөх юм шиг
Санаж байна гэж далайн уснаас их хэллээ ч дутах юм шиг
Тийм ихээр санаж байна

Санаж байна чамайгаа санаж байна
Санасан сэтгэлээрээ сарыг нарыг халхлаад
Сайхан цэнхэр дэлхийгээ бүхэлд нь өлгийдсөнч хүрэхээр
Тийм ихээр санаж байна

Санаж байна чамайгаа санаж байна
Санахын тоолонд өнгийн цэцэгс ургадаг гэвэл
Саруул дэлхий минь бүхэлдээ цэцэгсийн хүрээлэн болохоор
Тийм ихээр санаж байна...

...
2010-10-11
Навчис намартаа шарлавч гунигладаггүй гэдэгт итгэ
Нахиалж гарах бяцхан дүүдээ зайгаа тавьдгийг нь хүндэл
Намайг чамд дурласан гэдэгт минь итгэ
Нандин бүхнээ чамд л зориулах сэтгэлийг минь хүндэл

Цас хавартаан ханзравч харамсдаггүй гэдэгт итгэ
Цагийн эрхээр бусдыг тэтгэх ус болдгийг нь хүндэл
Царианд чинь биш сэтгэлд чинь дурласан гэдэгт минь итгэ
Цаг үргэлж чамруу л тэмүүлэх намайг чи хүндэл

...
2010-10-11
idiomatic-dormant