2011-01-12
Би ирлээ
За блогийн таньдаг болоод таньдаггүй бүх найзууддаа хожимдсон ч гэсэн шинэ оний мэнд хүргэе.

Ойрд нээж хараагүй энэ муу блогийн хуудаснууд маань жаахан гандаа юу даа. Өнөөдрөөс эхлээд өдөр бүр нээж салхи оруулж байх болохоор өнгө зүс нэмнэ гэж найдхаас.
     Би нэг их сүрхий салах ёс энэ тэр болоод л, ажилдаа улайраад л байсан хирнээ 2010 онд тавьсан зорилгоо биелүүлж чадсангүй ээ. Гэхдээ яахав бас ч зүгээр суугаагүй дээ гэж голоо зогоож байна. Ямартай ч өнгөрдөг жилд ер нь юу хийв, юуг онов, юун дээр алдав гээд дүгнээд нэг бичмээр санагдлаа.
     2010 он
/
Ямарч л байсан зүгээр суусангүй/
Хийсэн зүйлс:
  1. Албан тушаалын дагуу оноогдсон ажил үүргээ боломжийн сайн хийж гүйцэтгэсэн.
  2. Багш нарыхаан хамтаар "Материалын эсэргүүцэл хичээлийг U хэлбэрт оруулах боломжийн судалгаа" төсөл дээр гол гүйцэтгэгчээр гардан ажиллаа.
  3. Хэлний мэдлэгээ тодорхой хэмжээнд дээшлүүллээ.
  4. Сайхан боломж тохиож харь оронд суралцах боломж олж авлаа.
  5. Сайхан эхнэр, хөөрхөн охин, хайртай гэр бүлтэйгээ хэсэгхэн хугацаанд ч болов сайхан амарлаа.
  6. Анх удаа хилийн дээс алхаж намрын нэг өглөө Инчоны олон улсын нисэх буудалд газардлаа.
  7. Шинэ хамт олонтой болж шинэ газар, шинэ уур амьсгал, шинэ сургалтын системд даслаа.
  8. Мэргэжлийн дагуу 3 хичээл сонгож чадлыхаан хирээр хичээж үзлээ.
  9. Шинжлэх ухааны хөгжил, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажил хийх арга барил гэх мэт цаашид зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийн талаар бага ч болов мэдлэгтэй боллоо.
  10. . . . . . /Энэ талаар дараа хэлнэ ээ/.
  • Амьдралын шинэ хуудас эхэллээ!!!

Алдсан зүйлс:
  1. Нэгэнт эхлүүлсэн төслийн ажлаа эцсийн цэгийг нь тавьж чадалгүй орхиод ирсэндээ харамсаж байна.
  2. Сурах зайлшгүй шаардлага байсаар байтал хэлний мэдлэгээ хангаллтай түвшинд хүртэл дээшлүүлж чадаагүй.
  3. Хайртай эхнэр, энхрий үртэйгээ наадмын хэдхэн өдөр л тухтай хамт байсан даа одоо хүртэл харамсаж байна. Охин минь аав нь чамайгаа ямар их санаж байгааг чи мэддэг ч болоосой /Энэ тэмдэглэлийг үр минь чи хэзээ нэгэн цагт олж унших биз дээ/.
  4. Ахиад жаахан л хичээсэн бол хичээлүүдээс авах дүн минь арай дээр байж болхоор байлаа.
  5. "2010 онд багтааж 1 ширхэг олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний өгүүлэл бичнэ" гэсэн хамгийн гол зорилгодоо хүрч чадсангүй.
За за хийсэн ажлаа товчхон дүгнэхэд ийм байна даа. Ямартай ч миний хувьд 2010 он шинэ шинэ зүйлсээр дүүрэн уйдах нь бүү хэл амрах завгүй сайхан жил болж өнгөрчээ. Өөрийхөө хэмжээнд гаргасан амжилт ололт бүрийн минь ард туслаж дэмжиж, зааж сургаж байсан хайртай эхнэр, эцэг эх, ах эгч, сайхан найзууд, эрдэмт багш нэр гээд миний төлөө байсан, надад сайхан сэтгэлээр хандаж өчүүхэн ч атугай тус дэм хүргэсэн бүх хүнд талархал илэрхийлье. Та нар дунд надад тус хүргэснээ юман чинээ бодоогүй, бүр мэдээ ч үгүй хүн ч бас байгаа л байх. Ямар ч байсан та бүгдийн тусыг марталгүй санаж чадлыхаан хирээр хариулах болно оо.


Бичсэн: StarLight | цаг: 15:26 | Ажил хэрэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(16)
Сэтгэгдэл:


зиак энэ чинь их хэцүү асуулт байна даа.
ап-юу хэлүүлмээр байна даа одгэрэлээ?
огэрэл-10 аслуутыг л.
ап-наа чинь их амархан өөрөө эхнэртэйгээ цуг сурмаар байгаа юм байна тийм үү сувонд? Бүтнэ за. rolling on the floor
Бичсэн: Upshot цаг: 11:30, 2011-10-21 | Холбоос | |


10dahi neg l no-toi sanagdaad yavchilaa..

za za aldaa baijeej onoo baina doo
Бичсэн: Зэрэглээ цаг: 22:25, 2011-01-25 | Холбоос | |


Тиймээ. Гэхдээ тун удахгүй биелэх байх. Би ч тэсч ядан хүлээж л сууна. Хүсэл маань бодитой болоод ирэхээр хэлнэ ээ. Баярлалаа. тэврэлт
Бичсэн: StarLight цаг: 21:45, 2011-01-20 | Холбоос | |


10 dahi zuil hund helj bolohgui nuuts, hamgiin nandin husel bhdaa ирмэх
Бичсэн: MAR2 цаг: 21:43, 2011-01-20 | Холбоос | |


ход ход. Миний 10 дахь зүйлийг таачихаа юу? За ямартай ч миний бичлэгийг уншиж, сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Аа бас тийм, инээдийг чинь зээлсэнд уучлаарай баярлах.
Бичсэн: StarLight цаг: 21:34, 2011-01-20 | Холбоос | |


Сайхан санагдлаа нийтлэлийг чинь уншаад. Зүгээр л залуус бид хичээх хэрэгтэй байхаа. Өөрт чинь өндрөөс өндөр амжилт хүсье. 10 дахь зүйл хамгийн гоё нь байдаг юм билээ. ход ход. алга ташилт
Бичсэн: Turbold цаг: 21:00, 2011-01-20 | Холбоос | |


Биш байна даа. Таасангүй. Гэхдээ би чинь аль хэдийн нэг хөөрхөн охинтой хүншдээ. Ойрын хэдэн жилд ганц охин маань байхад хангалттай даа. За өөр ямар таамаглал байна.
Бичсэн: StarLight цаг: 12:40, 2011-01-13 | Холбоос | |


хэд хэдэн таамаглал байна.
1, Эхнэр нь жирэмсэн болсон
2,
3,
4, хэхэ
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:35, 2011-01-13 | Холбоос | |


Хөөх. Нээрээ юу. Яаж мэддэг байнаа. Би одоогоор мэдсэн гэдэгт чинь эргэлзэж л байна. Тийм бол чи нэг таагаад үзээч. Түрүүлээд хэн нэг нь таачихлаа гээд нэг их зүйл өөрчлөгдөхгүй болхоор айлтгүй ээ. Зүгээр бич бич.
Бичсэн: StarLight цаг: 12:23, 2011-01-13 | Холбоос | |


тэр 10 дахь зүйлийг нь би мэдчихсэн. гэхдээ эзэнийх нь мухар сүсгийг нь бодоод хэлэхгүй ээ хэхэ

амжилт шүү. Удахгүй бүх зүйл сайхан болноо smug smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:05, 2011-01-13 | Холбоос | |


Баярлалаа. Хичээнээ.
Бичсэн: StarLight цаг: 11:10, 2011-01-13 | Холбоос | |


Ирж буй онд илүү их дэвшил гаргаарай. Бид залуу хүмүүс өдөр бүр дээшлэнэ. Бид дандаа дээшлэнэ гээд л зүтгэ дээ андаа тэврэлт
Бичсэн: Чойрын Хүү цаг: 11:06, 2011-01-13 | Холбоос | |


Мухар сүсэг гэх юмуу даа. Нэг тиймэрхүү шалтгааны улмаас хэлэхгүй хойшлуулаад байгаа юмаа. Тун удахгүй цаг нь болхоор хэлнэ ээ. Ямартай ч миний хувьд намайг хамгийн ихээр баярлуулж байгаа нэг сайхан зүйл байгаа юмаа. Хэлэх хүртэл түр хүлээж байгаарай.
Бичсэн: StarLight цаг: 20:58, 2011-01-12 | Холбоос | |


lily
Хийсэн зүйлийн 10 дахь нь юу байсийн бол?
тэр нь бүүр сонирхол татаад болдоггүй ээ
эргэлзэх баярлах ирмэх
Бичсэн: Зочин цаг: 20:00, 2011-01-12 | Холбоос | |


Баярлалаа. Танд ч бас амжилт.
Бичсэн: StarLight цаг: 17:49, 2011-01-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax