За өмнө нь сүр зарлаад хэлэхгүй нуугаад байсан нууцаа задлах цаг боллоо. Өмнөх бичлэгийг минь уншсан бол 10 гэсэн дугаартай нэг хийсэн зүйлээ бичилгүй үлдээснийг санаж байгаа байх. Тэр юу байсан бэ гэвэл хайртай эхнэрээ өөрийхөө дэргэд авчирч, өөртэйгөө ижил мэргэжлээр суралцах боломж бүрдүүлэх байсан билээ.
Баяртай мэдээ дуулгахад энэ ажил маань бүтэмжтэй болж одоо сайхан эхнэртэйгээ хамт, аз жаргалтай өдрүүдэд хөлчүүхэн явж байна даа. Энд архи дарс ярьсангүй шүү. Санасан сэтгэл, хүлээсэн учрал гээд сайхан бүхэнд мансуураад, газар дээр алхаж яваа эсвэл тэнгэр дээгүүр нисэч яваагийн алин болох...
2011-3-2
Арай том нэр өгчихвүү дээ. За ямартай ч хааяа ч болов миний блогоор шагайж бичлэгийг минь уншиж байсан, яг одоо энэ бичлэгийг уншиж байгаа хүмүүсд баярлалаа гэж хэлье. Бас миний орж унших дуртай блогуудын блоггеруудад ойрдоо бичлэгүүдийг чинь уншиж, сэтгэгдэл үлдээж амжихгүй байж магадгүй шүү гэж хэлье.  Эцэст нь блогмн.нэт-дээ блог бичих, блог унших гэдэг нь сайхан ажлаа ойрын өдрүүдэд түр орхихоор шийдсэнээ хэлье. Учир нь сайхан зүйлд хэтэрхий татагдаад үндсэн зорилгоосоо хазайх гээд байх шиг байна. Яг л Одиссей шулмын арал дээр 3 жилээ үрдэг шиг. Би гэхдээ блогмн-ийг шулмын арал гэж хэлж ба...
2010-10-25
Бүгд сайн байцгаана уу. Би Майдар ахтай ярьж суугаад та бүгдээсээ нэг зүйл асуумаар санагдлаа. Ер нь хүмүүс эх оронч үзлийн талаар, эх орноо аварч үлдэхийн тулд, харь улсын далд явуулгад уусахгүйн тулд хэл соёлоо дээдэлж, үр ачдаа өвлүүлэн үлдээх хэрэгтэй гэж олон хүн бичжээ. Магадгүй яг одоо ч бичсээр л байгаа байх. Гэхдээ миний санахад тэр бичлэгүүдийг бичиж байгаа эрхэм блогчин та өөрөө ч хэл соёлоо дээдлэхгүй байх шиг. Бичсэн бичлэгүүд, үлдээсэн сэтгэгдэлүүд, энэ БлогМн гэх айлын хаа сайгүй л хаанаас гаралтай нь үл ойлгогдох, ихэнхдээ урд хөршийнхний хэлтэй ойролцоо дуудагдахаар аялгатай ү...
2010-10-20
Энэ үнэхээр гоё дуу болжээ. Аялгуу нь ч тэр үг нь ч тэр.  Клип нь ч бас таалагдлаа. Яг надад зориулсан юм шиг. Яг л бидний үеийн залуусыг хийж бүтээхийг уриалан дуудах шиг...
Яг одоо
2010-10-18
Хэд хоногийн өмнө бичсэн бичлэгээ эргэж харлаа. Нэг тийм аргаа олж ядсан, өөрийгөө өрөвдөж, бусдаар өрөвдүүлэхийг хүссэн хүний хэлдэг үгс шиг санагдлаа. Би одоохондоо хайртдаа ийм блог нээсэн гэж хэлээгүй л байгаа. Хэзээ нэгэн цагт энэ талаар тэр минь мэдэж, бичсэн зүйлсийг минь унших нь гарцаагүй. Хайрт минь чи энэ үгсийг яг одоо уншиж байж ч магадгүй. Тиймээс би өнөөдрөөс эхлэн өөртөө илүү итгэлтэй, хүч чадалтай, өмнөө тавьсан зорилгынхоон төлөө тууштай тэмцэгч тийм нэгэн болохоор шийдлээ. Санасны зоргоор тийм болох амархан биш байх л даа. Ямартай ч ганцаардаж, өөрийгөө өрөвдсөн дорой нэгэн ...
2010-10-17
Яг одоо шөнийн 1цаг 40 минут болж байна. Хайрын тухай уянгалаг дуу сонсоод, оройжин утсаар ярилцсан хайртыхаан уянгалаг намуухан дууг, үе үехэн дүрсгүй нь аргагүй ход ход хөхрөх охиныхоон өхөөрдөм танхил дууг сэтгэлдээ ургуулж сууна. Яг л энэ үед далавчтай байсан ч болоосой гэж туйлаас их хүсэж байна. Хайртай эхнэрээ, энхрий үрээ ядаж ганц ч удаа болов тэврэх хүсэл ямар их оргилж байна гээ. Цагийн зүүтэй уралдан цохилох зүрх минь тэднийхээ тухай бодохоор булгилан догдлох юм.
Эрдмийн их аяныг зорин хилийн дээс алхаад 47 хоногийг ардаа үджээ. Өдөр бүр л утсаан ярьж, хажуугаар нь толгой өндийх за...
2010-10-14
Анхны болоод сүүлчийн хайртдаа би өөрийгөө алтан гадас одоор төсөөлж ярьдаг. Үнэндээ ч өөрийгөө би бас тэгж л төсөөлдөг.
Өөр хүмүүс намайг өөрийгөө одтой, тэгээд бүүр алтан гадастай зүйрлээд энэ ямар их санаатай амьтан бэ гэж бодож магадгүй.
Гэхдээ би өөрийгөө алтан гадас одны
Өндөрт байдагтай нь биш
Өнгөлөг гялалздагтай нь биш
Үргэлж нэг л байрандаа
Үнэнчээр зогсдогтой нь зүйрлэдэг
Тэнгэр, дэлхий ертөнц, хүний амьдрал бүгд л цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Өнгө төгөлдөр бас сүр жавхлантай үзэгддэг тэнгэрийн оддыг үүлс хялбархан хаадаг. Үүрийн гэгээ туяар ч нар мандахад өнгө нь бүүдийж үзэгд...
2010-10-8
Цаг хугацаа миний хажуугаар зогсолтгүй шуурсаар л байсан...
Тэр шуурганд би бага зэрэг өөрчлөгдсөн бололтой. Уг нь багын л их мөрөөдөмтгий, өөдрөг үзэлтэй, бас жаахан бүрэг хүүхэд байсан санагдана. Харин одоо би өөрчлөгдсөн бололтой. Нэг тийм өөрийгөө илэрхийлэх үгс хомсхон байна. Цаг дөнгөж зургаа өнгөрөөд, завгүй хүмүүс ажлаа хийгээд эргэн тойронд сууж байгаа болохоор үгс минь үргэсэн байж ч болох юм. Ямартай ч тэртээ найман жилийн өмнө...
Шөнөөр би унталгүй бодолд автах дуртай
Шүлгийн мөр хэлхэн ододтой ханьсах дуртай
Гэгээн хайрыг мөрөөдөн гунигт дарагдах дуртай
Гэнэн мөрөөдлөө зуран үүр цайлга...
2010-10-7
Өнөөдрөөс шинэ зүйл туршиж үзэхээр шийдлээ. Магадгүй энэ надад таалагдна гэдэгт итгэлтэй байна.
Би угийн л шөнө дөлөөр унталгүй элдвийн зүйл бодож, бас санаанд орсон элдэв зүйлсийг сараачих дуртай нэгэн.
Блог гэгч зүйлийн талаар өмнө нь нэг их сонирхдоггүй байлаа л даа. Гэхдээ саяхан өгүүлэл хайж яваад Ариус гэж өөрийгөө нэрийдсэн(магадгүй жинхэнэ нэр нь биш гэж бодлоо) нэгэн бүсгүйн хөтөлдөг блогийг санамсаргүй үзлээ. Тэнд бичигдсэн зүйлс, тэр дундаа бичсэн шүлэгнүүд нь их таалагдлаа. Өөр бусдад юу гэж үнэлэгдэх нь мэдэгдэхгүй ч миний хувьд өөрийн гэсэн ертөнц, өөрийн гэсэн хүсэл мөрөөдлийн т...
2010-10-7
idiomatic-dormant