2010-10-25
Салах ёс
Арай том нэр өгчихвүү дээ. За ямартай ч хааяа ч болов миний блогоор шагайж бичлэгийг минь уншиж байсан, яг одоо энэ бичлэгийг уншиж байгаа хүмүүсд баярлалаа гэж хэлье. Бас миний орж унших дуртай блогуудын блоггеруудад ойрдоо бичлэгүүдийг чинь уншиж, сэтгэгдэл үлдээж амжихгүй байж магадгүй шүү гэж хэлье.  Эцэст нь блогмн.нэт-дээ блог бичих, блог унших гэдэг нь сайхан ажлаа ойрын өдрүүдэд түр орхихоор шийдсэнээ хэлье. Учир нь сайхан зүйлд хэтэрхий татагдаад үндсэн зорилгоосоо хазайх гээд байх шиг байна. Яг л Одиссей шулмын арал дээр 3 жилээ үрдэг шиг. Би гэхдээ блогмн-ийг шулмын арал гэж хэлж байгаа юм бишшүү. Зүгээр л эрх чөлөөтэйгөөр үзэл бодлоо илэрхийлэх, хэнээс ч ичилгүй дотор хүнээ ил гаргах боломж өгдөг тийм сайхан, хаашаа юунд зорьж явсныг ч мартуулж чадахаар тийм газар гэдэг утгаар зүйрлэж бичлээ. Магадгүй энэ жилийг дуустал, багаар бодоход энэ жилийн milestone-доо хүртэл уулзахгүй байх. За за ер нь хэн нь ч надаар дутаж сүйд болохгүй биздээ. Гэхдээ эцсийн удаа өнөөдөр сайхан блогдчихъё. Миний бичлэгийг уншиж сэтгэгдэл үлдээвэл баяртай байх болно. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн хамт байсанд баярлалаа. Бас санаснаа гүйцээчээд дараа нь завтай болохоороо блогуудыг чинь уншиж сэтгэгдэл үлдээнээ. Бөөгнүүлж байгаад нэг уншихаар бүр сонирхолтой байх байхдаа.
Өө хэтэрхий их юм нуршчихжээ. Ингээд өндөрлөе. За бүгдэд амжилт. Баяртай.

Бичсэн: StarLight | цаг: 15:32 | Бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


starlight ah haragdahgui bsn chin ingeed garaad ywsn ymuu te. uuruur chin blogchid dutah bhaaa. Hicheelee sain hiigeed bidenteigee hamt setgegdlee huvaaltsaarai. Undruus undur amjilt husie.
Бичсэн: Turbold цаг: 23:18, 2010-10-29 | Холбоос | |


anha. hey starlight, goodluck
Бичсэн: Gishuut цаг: 17:07, 2010-10-25 | Холбоос | |


заза амжилт
хаяа завтай бөгөөд уйдсан үедээ юм уншмаар, хүнтэй сээгий хуваалцмаар байвал орж ирж байгаарай ирмэх

Бичсэн: arch_tseegii цаг: 17:03, 2010-10-25 | Холбоос | |


Баярлалаа. Эргэж ирнэ ээ.
Арай ч донтой болж амжаагүй л байх л даа. Гэхдээ ажил, хичээлдээ тавих анхаарал маань жаахан сулраад байх шиг санагдаад. Тэрнээс гадна өнөөдрийн уулзалт дээр профессор "Шинэ газар ирсэн болохоор чинь орчиндоо дасаг гээд эхний хоёр сар сайхан тааваар чинь явууллаа. Харин одооноос нилээн шахаж эрчимтэй ажиллана шүү" гэж хэлж байна лээ. Тэгсэн тэр хоёр сарын хугацаанд нь би бүтэн нойртой цөөхөн хоносон байдаг. Тааваараа байхаар тийм байгаа юм чинь шахуулаад эхлэхээр яахаа сайн мэдэхгүй л байна. Ямартай ч бэлтгэлээ хийж эхлэж байгаа минь л энэ дээ.ккк
Бичсэн: StarLight цаг: 16:53, 2010-10-25 | Холбоос | |


blogaddicted bolohgui l bol blog yertonts hunii ajild saad bolomgui...
amjilt huseye ergej ireerei
Бичсэн: Gishuut цаг: 16:36, 2010-10-25 | Холбоос | |


Төрнө гэж би бодожийнэ. smug smug
Бичсэн: Бахархал цаг: 16:26, 2010-10-25 | Холбоос | |


Баярлалаа. Юм бүхэн анхны удаа хийхэд их амттай байх юмаа. Блог ч тэр ялгаагүй. Хэсэг хугацааны дараа бичиж эхлэхэд бас тийм сайхан мэдрэмж төрөх болов уу?
Бичсэн: StarLight цаг: 16:21, 2010-10-25 | Холбоос | |


Блансийг барина гэдэг нь ихээ том урлаг бөгөөд хүч ухааныг шаарддаг эд бололтой.

за юутай ч амжилт зорилгодоо хүрээд хурдан эргэж ирээрээ гсн хэхэ smug smug
Бичсэн: Бахархал цаг: 16:12, 2010-10-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax