2010-10-18
Яруу найрагч Цоодолын Хулан эгчид зориулав
Аая. Хэтэрхий сүртэй гарчигтай болчих шиг боллоо. Болор цомын эзэн тэр ауга хүн миний энэ утгагүй голцүү бичлэгүүдээс бүтсэн, уйтгартай блогийг хэзээ ч олж уншихгүй гэдэгт би бараг л бүрэн итгэлтэй байна. Гэхдээ л тэр хүнд хэлэх, ядаж л зориулж бичих цөөн хэдэн үгс байна.
             Хулан эгчээ. Би нэг их сүртэй яруу найрагч зохиолч хүн бишээ. Зүгээр л уйдахдаа, догдлохдоо, бас хааяахан гуниглахдаа хэдэн мөр татлахаас хэтэрч үзээгүй нэгэн. Гэхдээ л шүлэг, яруу найраг гэгч энэ ауга том, сүрдэм, бишрэм сайхан ертөнцөд анх хөл тавихдаа таны л шүлгүүдтэй анх учирсан. Есөн жилийн өмнө долдугаар ангийн сурагч байхдаа таны шүлгүүдийг анх уншиж байлаа.
Тэр олон жилүүдийн өмнө цээжилж байсан атлаа өдийг хүртэл ганц ч мөр мартаагүй тийм нэг шүлэг байдаг. Нэрийг нь харин сайн санадаггүй юм. Одоогоор "Миний залуу нас бардамхан байтугай" л гэж тааж сууна. Үнээс гадна нэрийг нь маш сайн санадагч зарим мөрүүдийг нь сайн санадаггүй бас нэг шүлэг бий. Санаж байгаагаараа бичих гээд үзье. Магадгүй аль нэг сайтаас хялбархан олж болох байх л даа. Гэхдээ тэгэхийг хүссэнгүй. Яг л шалгалт өгж байгаа сурагч шиг юу ч харахгүй байхыг хүслээ.

Зөөлөн нүдэт

Ц. Хулан
Олны дунд явахад чинь нүдээн унагахгүй ээ
Онцолж би чамайг сайхан бүсгүй гэхгүй
Өөдөөс гэрэлтсэн зөөлөн харцыг чинь л мартахгүй
Өөр ийм сайхан нүдийг би мэдэхгүй ээ

Богинохон уулзахдаа уртаар санаа алдаж
Болзоо тавиагүй хэрнээ санаандгүй мэт учирч
Болохгүй бүхнийг даван туулж наддаа ирдгийн чинь төлөө
Зөөлөн нүдэт минь чамдаа би хайртай

Зөрөөд өнгөрч болох шуугиант олны дундаас
Зөвхөн чиний л харц хайрын үнэнд итгүүлж
Дураараа унага шиг омголон зангий минь
Дурлалын зэлэндээ аргамжиж тогтоов

Яая гэх вэ харцны чинь аяыг л дагана
Ярихын хэрэггүй учирласан зөөлөн нүдний гэгээнд
Яруу найргаа аргадаж хүүдээ өлгий засна
Хамт байхын тэнгэр бид хоёрыг ивээнэ
Халуун галаа асааж сайхан айл болно.

Нээрээ би эрэгтэй хүн учираас өөртөө зориулаад зарим нэг үгийг нь өөрчилснөө хэлэх нь зөв бизээ.
За за өнөөдрийн халилаа үүгээр өндөрлөе. Сохор азаар эсвэл хувь тохиолоор та энэ бичлэгийг уншвал заавал сэтгэгдэл үлдээгээрэй Хулан эгчээ.
Бичсэн: StarLight | цаг: 00:57 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(16)
Сэтгэгдэл:


Хулангийн шүлэг олдохгүй байна
Хулангийн Ноёд офицерууд гэдэг шүлгийг олж өгч туслаач би зөндөө хайлаа олддоггүй ээ
Бичсэн: Ankhaa (зочин) цаг: 14:44, 2011-10-11 | Холбоос | |


MERGEJIL MAANI COMMENT BICHH SHUU DEE BAYRLAH HEREGGUI EEEE
Бичсэн: upshot_gp цаг: 16:39, 2010-10-18 | Холбоос | |


Upshot оо сэтгэгдэлд чинь баярлалаа.
Бичсэн: StarLight цаг: 16:34, 2010-10-18 | Холбоос | |


nogoon handmaa zohiogchiin erheer ywaach haha. saihan unen ugtei shuleg bna
Бичсэн: upshot_gp цаг: 16:14, 2010-10-18 | Холбоос | |


Зүгээрээ. Санаа зовох юу байхав. Харин ховорхон тохиолоор энэ бичлэгийн зориулагдсан эзэн нь Хулан эгч энэ сэтгэгдлүүдийг уншаад юу бодох бол гэсэн бодол төрлөө. Магадгүй уулыг тал гэмээр эгэлхэн бичдэг, усыг сүү гэмээр дэвэргэн бичдэг тэр эрхэмсэг яруу найрагч өөрийх нь бичсэн шүлэг хэн нэгний тархинд бас зүрхэнд, тэндээс л урган гарсан, тэндээс л үүссэн гэж бодогдохоор хүртэл гүн гүнзгий шингэсэн байгааг хараад баярлах бизээ.

Зассан: starlight хэзээ: 2011-10-11 03:05
Бичсэн: StarLight цаг: 15:39, 2010-10-18 | Холбоос | |


Би тэр 4 мөртийн талаар зүүдэлж байгаа байх аа. Уучлаарай.
Бичсэн: Ногоон дарь эх цаг: 15:15, 2010-10-18 | Холбоос | |


Чамд ч бас баярлалаа. Нээрээ Хулангийн шүлэгнүүдэд дуртай бол өөрийхөө мэддэг нэг шүлгийг оруулна аа. Сонирхоорой. Мэддэг шүлэг чинь байж ч магадгүй.
Бичсэн: StarLight цаг: 15:11, 2010-10-18 | Холбоос | |


Сонгосон шүү. Баярлалаа.
Бичсэн: Ногоон дарь эх цаг: 15:07, 2010-10-18 | Холбоос | |


Ногоон дарь эхээ боломжтой бол намайг найзаараа сонгооч. Би өөр нэг охины hi5 дээрээс яг энэ шүлгийг оллоо. Линкийг нь захиагаар явуулах гэсийм. Хүний нийтлэлийн хаягыг зөвшөөрөлгүйгээр энд шууд хавсаргамааргүй байна.
Бичсэн: StarLight цаг: 14:53, 2010-10-18 | Холбоос | |


Тэгээрэй найзаа. Би бас Хулан яруу найрагчийн шүлэгнүүдэд дуртай. 2 ч шүлгийг нь цээжээр мэддэгийн. Харин энэ шүлгийг уншиж явтал яалт ч үгүй мэддэг бас таньдаг 4 мөрт гараад ирцийн. Өөрийгөө хэт дөвийлгөж байна гэж битгий бодоорой. Гэхдээ ямарч ижилхэн зүйлийг яруу найргийн хэлээр 2 өөр хүн 2 өөрөөр л илэрхийлэх байх тэ. Яг ижилхэн шүлэглэнэ гэж байхгүй байх аа гэж бодоод л хэлцийн шүү. баярлах баярлах
Бичсэн: Ногоон дарь эх (зочин) цаг: 14:53, 2010-10-18 | Холбоос | |


Аан. Миний санахад 9 жилийн өмнө анх энэ шүлгийг цээжилж байсан. Цаг хугацааны хувьсалд замаас сонссон зарим мөрөө нэмээд энгийнээр хэлэхэд attach хийчихсэн ч байж магадгүй ээ. Энэ талаар эрэл хийж эргэлзээг чинь тайлах хариулт олж чадах байхаа. Тэр болтол түр хүлээж байгаарай.
Бичсэн: StarLight цаг: 14:43, 2010-10-18 | Холбоос | |


Үүнийг би зохиосон юм шиг санагдаад байхын. Яалт ч гүйл би зохиосон юм даа. гайхаал эргэлзэх
Бичсэн: Ногоон дарь эх (зочин) цаг: 14:39, 2010-10-18 | Холбоос | |


Эгэлхүнд баярлалаа. Ауга бүхэн эгэл жирийнээс эхлэдэг гэнэ лээ.
Бичсэн: StarLight цаг: 14:20, 2010-10-18 | Холбоос | |


Энэ үү. Энэ яруу найрагч Ц.Хулангийн Зөөлөн нүдэт гэдэг шүлгийн дөрвөн мөрт. Миний мэдэхээр тийм юм. Онцолж асуухыг бодоход миний мэддэгээс өөр учир байна уу?
Бичсэн: StarLight цаг: 12:21, 2010-10-18 | Холбоос | |


би нэг зүйл асуух гэсиймаа?
Зөрөөд өнгөрч болох шуугиант олны дундаас
Зөвхөн чиний л харц хайрын үнэнд итгүүлж
Дураараа унага шиг омголон зангий минь
Дурлалын зэлэндээ аргамжиж тогтоов
энэ дөрвөн мөрт хэний зохиосон мөрт вэ?
Бичсэн: Ногоон дарь эх цаг: 11:52, 2010-10-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax