2010-10-08
Хайртдаа зориулав
Анхны болоод сүүлчийн хайртдаа би өөрийгөө алтан гадас одоор төсөөлж ярьдаг. Үнэндээ ч өөрийгөө би бас тэгж л төсөөлдөг.
Өөр хүмүүс намайг өөрийгөө одтой, тэгээд бүүр алтан гадастай зүйрлээд энэ ямар их санаатай амьтан бэ гэж бодож магадгүй.
Гэхдээ би өөрийгөө алтан гадас одны
Өндөрт байдагтай нь биш
Өнгөлөг гялалздагтай нь биш
Үргэлж нэг л байрандаа
Үнэнчээр зогсдогтой нь зүйрлэдэг
Тэнгэр, дэлхий ертөнц, хүний амьдрал бүгд л цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Өнгө төгөлдөр бас сүр жавхлантай үзэгддэг тэнгэрийн оддыг үүлс хялбархан хаадаг. Үүрийн гэгээ туяар ч нар мандахад өнгө нь бүүдийж үзэгдэхээ больдог. Өглөө энд байсан од үдэш нь өөр талд очиж, өөрсдөө ч тэд бас байраа сэлгэдэг. Гэхдээ цор ганц од "Алтан гадас" од л энэ бүхний дунд өтгөн үүлсэд халхлагдсан ч, өнгөт наранд дарагдсан ч, хаана байсан тэндээ л байдаг, хаана байх ёстой тэндээ л байх болно. 
Магадгүй хайрт минь чи үүнийг уншиж байвал намайгаа таньж байгаа байхаа. Сүүлийн үед завгүй гэж гүйсээр байгаад хайртай гэдэг үгээ, хайрын нандин сэтгэлээ чамдаа зориулалгүй, чамайгаа хайр халамжаар дутаасан байж мэднэ. Тийм бол хайртыгаа уучлаарай. Харин одоо утсаар ярихаас өөрөөр халамж, анхаарал тавих боломжгүй болсондоо харамсаж байна.
Гэхдээ чамдаа өгсөн хайр минь яг л Алтан гадас од шиг үргэлж чинийхээ дэргэд, байх ёстой тэр л газраа байх болно. Би чинь чамдаа хязгааргүй их хайртай шүү.
Тэнгэрт үүлс хуралдаж дандаа халхална
Тэгснээ наран гийхэд гэгээнд нь дарагдана
Дэлхий тэнхлэгээ эргэж бас нарыг тойрч
Дээр дооргүй бүгд орчих авч
            Гагц Алтан гадас л байрандаа байна...


Бичсэн: StarLight | цаг: 13:35 | Бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


burhan ih shadarga. zaawal saihan odor irne ok za amjilt
Бичсэн: upshot_gp цаг: 20:26, 2010-10-17 | Холбоос | |


Баярлалаа Хязгааргүй.
Би ч тэвчээд л, итгээд л, хүлээгээд л байна. Энэ хүлээлтийг ч бас удахгүй дуусна гэж тэвчээд л, итгээд л, хүлээгээд л байна. Нэг л өдөр хүлээлт минь аз жаргал, хайраар бялхсан уулзалтаар солигдсон тухай баяртай бичлэг оруулах болно оо. Тэр хүртэл чи ч бас тэвчээд л, итгээд л, хүлээгээд л байж байгаарай.
Бичсэн: StarLight цаг: 20:19, 2010-10-17 | Холбоос | |


Tiim shuu hol baih hetsuu. tehdee tuuniige l gesen altan gadas od shig hudlushgui huwirashgui setgele ugsun bhad buh zuil bolno doo. баярлах
TEWCH...ITGE...HULEE...
tegwel chi zaawal yalah bolno
Бичсэн: Hyazgaargui цаг: 20:15, 2010-10-17 | Холбоос | |


Бүгдэд чинь баярлалаа. Одооноос би холоос хайртыгаа санана гэдгийг санахын жаргал гэж нэрлэхээр шийдлээ. Зовлон биш жаргал. Санаж, хүлээж, хайрыхаан сайхныг мэдрэх тийм сайхан жаргал... хайртай
Бичсэн: StarLight цаг: 19:25, 2010-10-17 | Холбоос | |


Удахгүй уулзана шүү дээ. Хол байх тусмаа хайрынхаа агуу хүчийг мэдэрдэг гэсээн баярлах баярлах
Бичсэн: Ногоон дарь эх (зочин) цаг: 16:38, 2010-10-17 | Холбоос | |


манай апшот ч юмны голыг нь олоод хэлчихдэг шүү.
Бичсэн: Зочин цаг: 14:47, 2010-10-17 | Холбоос | |


хайртай гээд унтахдаа хэлдэг юм гэсэн үлгэрийн юм шиг боловч тэгээд нэг үз хэхэ
Бичсэн: upshot_gp цаг: 00:06, 2010-10-10 | Холбоос | |


Тиймээ хайрлуулах сайхан. Харамсалтай нь одоо даанч хайртаасаа жаахан хол байна. Хайрлаж, хайрлуулж чадахааргүй тийм хол байна даа. Санаж байна шүү...
Бичсэн: StarLight цаг: 00:03, 2010-10-10 | Холбоос | |


Бусдыг хайрлаж бусдад хайрлуулдаг хүн хамгийн аз жаргалтай шөө, надад ч яахав хайр дурлал цэгцрэгдэхгүй л байна. гэхдээ танихгүй эмэгтэйн захидлыг уншчаад эмэгтэйчүүдтэй яаж харьцах аргыг мэддэг болсон.өөрөө ажигласан байх блогмний хамгийн олон үгт нь би байгаамаа хэхэ smug
Бичсэн: upshot_gp цаг: 23:59, 2010-10-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax