2010-10-07
10-сарын 07. Арай онцгүй өдөр эхэлчихвүү?
Өнөөдрөөс шинэ зүйл туршиж үзэхээр шийдлээ. Магадгүй энэ надад таалагдна гэдэгт итгэлтэй байна.
Би угийн л шөнө дөлөөр унталгүй элдвийн зүйл бодож, бас санаанд орсон элдэв зүйлсийг сараачих дуртай нэгэн.
Блог гэгч зүйлийн талаар өмнө нь нэг их сонирхдоггүй байлаа л даа. Гэхдээ саяхан өгүүлэл хайж яваад Ариус гэж өөрийгөө нэрийдсэн(магадгүй жинхэнэ нэр нь биш гэж бодлоо) нэгэн бүсгүйн хөтөлдөг блогийг санамсаргүй үзлээ. Тэнд бичигдсэн зүйлс, тэр дундаа бичсэн шүлэгнүүд нь их таалагдлаа. Өөр бусдад юу гэж үнэлэгдэх нь мэдэгдэхгүй ч миний хувьд өөрийн гэсэн ертөнц, өөрийн гэсэн хүсэл мөрөөдлийн талбартай, тийм нэгэн бүсгүй санагдлаа...

За за анхны удаадаа ингэсгээд больё. Шөнөжин суугаад дуусгаж амжаагүй ажлаа хурдхан гүйцээе. Аа нээрээ тийм. Би өнөөдрөөс өөрийхөө ертөнцийг бусдад дэлгэхээр шийдлээ...

Бичсэн: StarLight | цаг: 07:14 | Бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax