2010-10-07
Би өөрөөсөө өөрийгөө хайж байна
Цаг хугацаа миний хажуугаар зогсолтгүй шуурсаар л байсан...
Тэр шуурганд би бага зэрэг өөрчлөгдсөн бололтой. Уг нь багын л их мөрөөдөмтгий, өөдрөг үзэлтэй, бас жаахан бүрэг хүүхэд байсан санагдана. Харин одоо би өөрчлөгдсөн бололтой. Нэг тийм өөрийгөө илэрхийлэх үгс хомсхон байна. Цаг дөнгөж зургаа өнгөрөөд, завгүй хүмүүс ажлаа хийгээд эргэн тойронд сууж байгаа болохоор үгс минь үргэсэн байж ч болох юм. Ямартай ч тэртээ найман жилийн өмнө...
Шөнөөр би унталгүй бодолд автах дуртай
Шүлгийн мөр хэлхэн ододтой ханьсах дуртай
Гэгээн хайрыг мөрөөдөн гунигт дарагдах дуртай
Гэнэн мөрөөдлөө зуран үүр цайлгах дуртай
                                гэж шүлэглэж байсан хөвгүүн энд алга байна.
Цагийн шуурганд хулгаад хаа нэг тийш одоо болов уу? Аль эсвэл зүрхний минь гүнд нуугдаад зүүрмэглэж суугаа юм болов уу. Мэдэх юм алгаа...
Уг нь би биш тэр бичвэл арайл дээр бичих байх..

Бичсэн: StarLight | цаг: 16:48 | Бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax