2010-10-20
Эрхэм блогчидоос/хөрвүүлбэл .../ асуух нэгэн асуулт
Бүгд сайн байцгаана уу. Би Майдар ахтай ярьж суугаад та бүгдээсээ нэг зүйл асуумаар санагдлаа. Ер нь хүмүүс эх оронч үзлийн талаар, эх орноо аварч үлдэхийн тулд, харь улсын далд явуулгад уусахгүйн тулд хэл соёлоо дээдэлж, үр ачдаа өвлүүлэн үлдээх хэрэгтэй гэж олон хүн бичжээ. Магадгүй яг одоо ч бичсээр л байгаа байх. Гэхдээ миний санахад тэр бичлэгүүдийг бичиж байгаа эрхэм блогчин та өөрөө ч хэл соёлоо дээдлэхгүй байх шиг. Бичсэн бичлэгүүд, үлдээсэн сэтгэгдэлүүд, энэ БлогМн гэх айлын хаа сайгүй л хаанаас гаралтай нь үл ойлгогдох, ихэнхдээ урд хөршийнхний хэлтэй ойролцоо дуудагдахаар аялгатай үгсээр дүүрэн байна. Уг нь тэдгээр нь монгол үгс байх шиг байгаан. Мөхөс миний хомсхон ухаанаараа шүүж үзээд нэрийдсэнээр бол МОНГОЛ БИШ МОНГОЛ ҮГС. За за хэтэрхий том том юм ярьчих шиг боллоо. Гол санаа гэвэл монгол үгсийг монголоор нь хэрэглэцгээе. Бас дээр нь болж өгвөл харь хэлнээс зээлсэн үгийг ч аль болох эх хэлэндээ хөрвүүлэн ашиглаж байцгаая аа гэж хүсэж байгаа юм. Тэгээд эрхэм блогчдын ерөнхий нэр болсон БЛОГ гэх энэ үгийг монгол хэлрүү орчуулбал ямар үг болох вэ.
Жич: Та нарын саналыг сонсохгүй бол яагаад ч оновчтой хэллэг олж чадахгүй байна. Тиймдээ ч энэ бичлэгтээ хүртэл блог, блогчин гэх үгсийг ашиглалаа.

Бичсэн: StarLight | цаг: 02:51 | Бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(30)
Сэтгэгдэл:


Ер нь хүмүүс эх оронч үзлийн талаар, эх орноо аварч үлдэхийн тулд, харь улсын далд явуулгад уусахгүйн тулд хэл соёлоо дээдэлж, үр ачдаа өвлүүлэн үлдээх хэрэгтэй гэж олон хүн бичжээ. Магадгүй яг одоо ч бичсээр л байгаа байх. Гэхдээ миний санахад тэр бичлэгүүдийг бичиж байгаа эрхэм блогчин та өөрөө ч хэл соёлоо дээдлэхгүй байх шиг.

Gehdee hvmvvs tegj bichij bna gedeg chin sain shvv dee,yamarwa oorchloltond tsag hygastaa heregt bha,bvh vgiig orchyylna gwel onooogiin tehnik tehnologiin erin ved owormongoliin araas orwol yana,bvh vgiig orchyylsnaar helig hogjij bna gj vzehvv,yharch bna gj vzehvv,yamarwaa zvil ylam saijirch shinechlegdej bj l hogjino,mongol helnii vgiin sang bayajyylah,dvrmiig shinechleh,sydalgaa shinejilgee nter gd l olon l yum bdag bh,za bi ch yaj medeh we ярзайтал инээх
Бичсэн: Garin цаг: 23:14, 2010-10-20 | Холбоос | |


Ариусд: Дэмжиж байгаад баярлалаа.
Дадидод: Тиймээ их сонирхолтой санаа байна.
Бичсэн: StarLight цаг: 21:15, 2010-10-20 | Холбоос | |


вэб лог. бичлэг голдуу. бичихээс өмнө бодно. тиймээс бодлог гэх юм уу
Бичсэн: dadido цаг: 21:10, 2010-10-20 | Холбоос | |


би ч бас аль болох бүрэн үгээр бичихийг хичээдэг л дээ. ярианы хэлээр бичээд дараа нь уншихаар өөрөө хааяа ойлгодоггүй юм хэ хэ хэ. за тоглосон юм. чиний бол зөвөө гэхдээ хүн өөрт нь яамар байвал амар байх вэ түүгээрээ л бичнэ шүү дээ. тийм болохоор л чөлөөт цахим ертөнц гэдэг байхаа
Бичсэн: arius цаг: 20:08, 2010-10-20 | Холбоос | |


Дахиад л нэвтрэлгүй биччихлээ. Дээрх сэтгэгдлийг StarLight миний бие бичсэн болно.
Бичсэн: StarLight цаг: 16:53, 2010-10-20 | Холбоос | |


Дэмжиж байгаад баярлалаа Төрболд оо.
Бичсэн: Зочин цаг: 16:52, 2010-10-20 | Холбоос | |


За хүмүүс өөр өөрийн бодлуудаа өөр өөрийн өнцгөөс харж бичсэн байгаа нь харагдаж байна. Миний хувьд эх оронч үзэл байх ёстой гэж боддог. Түүн доороо эх хэл, эх түүх, соёлоо хамгаалах нь эх оронч үзлийн нэг хэлбэр болов уу гэж. Тийм ч үүднээсээ блогоо эх хэлээрээ бичихийг хичээдэг.
Энэ санааг чинь би дэмжиж байна. Маш олон хүмүүс блог уншдаг болохоор эх хэлээрээ зөв сайхан өөрийн бодлоо илэрхийлье... ирмэх
Бичсэн: Turbold цаг: 15:49, 2010-10-20 | Холбоос | |


хоргүй шүүдээ,
Бичсэн: upshot_gp цаг: 14:58, 2010-10-20 | Холбоос | |


Аан тийм утгаар асуусан юм уу? Хэн үхэхийг хүсэх вэ дээ.
Бичсэн: StarLight цаг: 14:53, 2010-10-20 | Холбоос | |


аан зөв зөв, хэрвээ өөрийг чинь еэвэнгийн баярт нэг хужаа урьвал тэр еэвэнгээс нь идэх үү? тэр баярын бэлэгдэлийг нь мэддэг бол.
Бичсэн: upshot_gp цаг: 14:49, 2010-10-20 | Холбоос | |


Этэрнал зулд: Тиймээ чиний хэлдэг зөв. Блог бол чөлөөт индэр. Энэ индэр дээр хэн ч бай хүссэнээ хийх эрхтэй. тэврэлт

Апшотд: Яг ямар утгаар асууж байгааг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ шууд утгаар нь асууж байвал-
Еэвэнгийн баяр гэж яг ч хэлдэггүй юм байна лээ. Еэвэн сар гэвэл илүү дөхөх байх. Ургац боловсрох үеэр буюу намрын дунд сарын шинийн 15 нд сар яг еэвэн шиг бүтэн болдог өдөр энэ баяраа тэмдэглэдэг юм билээ. Нэг үгээр хэлэхэд ургацын баяр гэх үү дээ. Зөвхөн Хятадад ч биш Солонгос болон бусад азийн газар тариалан сайн хөгжсөн улсуудад их тэмдэглэдэг юм билээ. Хятадууд энэ баярыг англи хэлээр хэлэхдээ Mid Autumn Day гэж байсан.
Бичсэн: StarLight цаг: 14:36, 2010-10-20 | Холбоос | |


Бичсэнээс хийсэн нь дээр гэж боддог юм. Хүмүүс зөндөө л бичсэн байдаг, тэгээд яг тэр тал дээр ХИЙСЭН юм юу байдаг бол гэж боддог.
Аа харин блог бол хүний өөрийн илэрхийлэл, хүн өөрийнхөөрөө бичих эрхтэй болов уу л гэж боддог.
Бичсэн: eternalzul22 цаг: 14:33, 2010-10-20 | Холбоос | |


бид ярих л ёстой шүү дээ, надад нэг хэлэх юм байна, хятдын еэвэнгийн баярын тухай хир их мэдэх үү?
Бичсэн: upshot_gp цаг: 14:31, 2010-10-20 | Холбоос | |


Шүүмжилсэн ч бай, дэмжсэн ч бай бүгдэд баярлалаа. Ямартай ч та нартай бодлоо хуваалцах сайхан байлаа. Ууганаа бид хоёрын хувьсгал энэ эрин зуунд нээрээ л хүчин мөхөсдөх нь тодорхой л доо. Яг үнэндээ энэний хувьсгал ч гэж юу байхав. Харин энэ даяарчлалын эрин зуунд өвөг дээдсийхээн хийсэн хувьсгал, байгуулсан тусгаар улсаа л алдчихгүй юм сан даа. За за дахиад л хэтэрхий том юм ярьчихлаа. Блог дотор хувьсгал хийж чадахгүй байж эх орны тусгаар тогтнолд миний санаа тавьдаг ч гэж юу байхав. гуниглах
Бичсэн: StarLight цаг: 14:25, 2010-10-20 | Холбоос | |


he he bi sanaag chini eserguutsej entr boloogui shuu zugeer l arhag entr gej yarih n nuguu arhag gegdeh humuus n yum heleegui bhad bol neeh utgagui yum boluu l gej boddiishd teriigee l ilerhiilsen hereg deer n medeej joke ирмэх bi mair arhag ch bish keke gol n hun uuruu hussen hanaa bii bolgoj chaddagiin jishee l yumdaa gej heleh yumuu daa.
Бичсэн: dao цаг: 14:16, 2010-10-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax