2011-03-02
Дугаар 10
За өмнө нь сүр зарлаад хэлэхгүй нуугаад байсан нууцаа задлах цаг боллоо. Өмнөх бичлэгийг минь уншсан бол 10 гэсэн дугаартай нэг хийсэн зүйлээ бичилгүй үлдээснийг санаж байгаа байх. Тэр юу байсан бэ гэвэл хайртай эхнэрээ өөрийхөө дэргэд авчирч, өөртэйгөө ижил мэргэжлээр суралцах боломж бүрдүүлэх байсан билээ.
Баяртай мэдээ дуулгахад энэ ажил маань бүтэмжтэй болж одоо сайхан эхнэртэйгээ хамт, аз жаргалтай өдрүүдэд хөлчүүхэн явж байна даа. Энд архи дарс ярьсангүй шүү. Санасан сэтгэл, хүлээсэн учрал гээд сайхан бүхэнд мансуураад, газар дээр алхаж яваа эсвэл тэнгэр дээгүүр нисэч яваагийн алин болохыг ялгахгүй л байна.
Ямартай ч хүсэл байгаад боломжийг алдахгүй хичээгээд байвал санасан бүхэн чинь бүтэх болно шүү. Жишээ нь гэвэл ганцхан жилийн өмнө л гэхэд гадаадад сурах хүсэлээс цаашгүй байсан эхнэр бид хоёр одоо хамтдаа харь оронд эрдмийн зэрэг горилох их аяныхаа эхэнд явж байна. За за сэтгэл хөөрөөд жаахан онгирох аястай зүйл биччихлээ. Хамтдаа бүтээх их ирээдүйд маань амжилт хүсээрэй.
Уран үгстэй журмын блогчин нөхөддөө ч бас мөхөс миний зүгээс ажил хөдөлмөр, амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн урт удаан сайхан амьдралыг хүсэн ерөөе.

Бичсэн: StarLight | цаг: 21:41 | Бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


Би хэлсэн дээ болно доо та 2 болно.
Бичсэн: Upshot цаг: 11:31, 2011-10-21 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: garin (зочин) цаг: 16:07, 2011-03-17 | Холбоос | |


Баярлалаа. Цаашдаа ч бас хичээх болно оо. баярлах
Бичсэн: StarLight цаг: 16:07, 2011-03-17 | Холбоос | |


wow, congratulation алга ташилт
Бичсэн: zurai (зочин) цаг: 16:05, 2011-03-17 | Холбоос | |


Бүгдэд маш их баярлалаа.
Легион: Баярлалаа. Чамд ч бас аз жаргал хүсье.
Чойрын хүү: Харин тиймээ.
Лили: Чиний мөрөөдлүүд ч бас биелэх болтугай.
Хүслийн жигүүр: ккк. Яаж мэдэв ээ. Цаашдаа ч бас улам их амжилт гаргахын төлөө үргэлж хичээх болно оо.
Бичсэн: StarLight цаг: 09:13, 2011-03-07 | Холбоос | |


Санах мөрөөдөл хүсэл биелж
Хурж бугласан бүхэн тайлагдаж
Сэтгэл санаа хийгээд
Бие махбодийн жаргалыг амсан буйзаа...

аз жаргал хүсий...
амар тайван амжилт бүхнийг ерөөе
smug smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 14:35, 2011-03-03 | Холбоос | |


Ямар гоёын баяр хүргэе. Мөрөөдөл биелнэ ээ гэж
баярлах
Бичсэн: Lily цаг: 14:08, 2011-03-03 | Холбоос | |


Ээ ашгүй дээ тэ тэврэлт
Бичсэн: Чойрын Хүү цаг: 14:07, 2011-03-03 | Холбоос | |


гояыин амжилт аз жаргал хүсэе дээ
Бичсэн: legion цаг: 13:53, 2011-03-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax